бичсэн: Zurai, 2013-09-11, 12:30
Ардын дуу юу?
Сонсоод байхад гоё ш дээ. Намбалаг, бас бүрэг, сэтгэлийн учгийг илэрхийлэх аялгуу сайхан дуунууд. Аялгуу гэж чухам юу юм бэ? Сэтгэлийг амирлуулагч гэх юм уу даа. Хоолой муутай ч гэлээ сэнгэнэтэл сайхан дуулах ч бас сайхан шүү. Ялангуяа хөдөө хээр хоолойн чадлаар, сэтгэлийн дэнгээр уянгалуулах ч мөн таатай даа гэж.
Жаахан байхад Халтар ахын дуулдаг байсан нь дурсамж болон сэтгэлд хоногшиж дээ. Сайхан хоолойтой, уртын дууг уянгалуулж өгнө дөө. Одоо ч муу ахын минь тэргүүнд буурал сууж дээ. Ингээд бодсон чинь бас эгчийн дуулж байсан санаанд буух юм. Ах эгч хоёр хэзээ хойно хижээл нас...
бичсэн: Zurai, 2013-03-25, 12:57
........ Найруулагч нь би гол дүр нь би ....... гэдэг шиг л амьдрал гэж өнгөт, хар цагаан, дуутай, дуугүй, адал явдалт, аймшгийн, инээдмийн, мелодрамын гээд л төрөл жанраар ангилагдах кино мэт. Онцлог нь энэ бүгд төрөл нэг л кинонд шингэсэн байдаг. Гэхдээ амьдрал кино бүр түүхийг л өгүүлдэг.
Бага байхад өөрийнхөө амьдралын тухай кино хийлгэнэ гэж мөрөөддөгсөн. Гүээ тэгээд бодохдоо их л адал явдалтай амьдралыг туулна даа гэж боддог байсан байх. Яг л кинон дээр шиг амьдрахыг хүсч л дээ. Юри галавын цэцэрлэгээр зугаалж, Титаникийн Жектэй The Note шиг романтик амьдралаар амьдрах төлөвлөгөөтэй бай...
бичсэн: Zurai, 2013-03-14, 16:19
гэж гоё жүжиг. Их л жаахан байхдаа л ТВ-ээр үзэж байсан санагддын. Хамгийн сүүлд өвөө морио унаад эмгэн хойноос нь өрөвдөх, харамсахын нулимс унагаах дүр л сэтгэлд үлдэж. Харин дуу нь бол олон хүний сэтгэлд хоногшсон гэж санагдах.
Хүлгийн сайныг унасан юмсан
Хүний дээдээр явсан юмсан
Хүүгээ үнсэж амжаагүй юмсан
Хүслээ гүйцээж чадаагүй юмсан
Наран зүгээс чамайгаа ирнэ гэж
Насаа марттал хүлээж суугаа
Амьдралд мөнхөрсөн амраг минь ээ хө
Ээжийн аавын энхрийхэн юмсан
Эгэлхэн зөөлхөн зантай юмсан
Эргэж уулзахаар болзсон юмсан
Элгээ дэвттэл учирна гэсэнсэн
Халхын голоос чамайгаа ирнэ гээд
Хатуу орчлонг зөөллөн ...
бичсэн: Zurai, 2013-02-25, 11:24
Эл өдөр миний хувьд сэтгэл сэргээсэн, сайхан дурсамж дүүрэн л өнгөрлөө. Ялангуяа бодож санаж байсан ажил, амьдрал нааштай, таатай болж байсан болохоор сэтгэл хөөрхийн аргагүй байсан биз. Юунд хүсэж, тэмүүлж байгаагаа тодорхой болгосон бөгөөд илүү дутуу хальрах замаа нэг мөр хаачихлаа. Сэтгэл хөнгөрөөд гоё байна.
Гол нь энэ өдөр би нэг найзтайгаа уулзсан, тэр маань гэнэн ч юм шиг атлаа маш ухаантай, миний хүндэлдэг нэгэн эмэгтэй буй .......
Тэгээд орой нь Блогийн хэдтэйгээ уулзаж, төрсөн өдөр тэмдэглэсэн. Уул нь нэг сайхан хундаганы үг хэлье гэж бодож байснаа халуураад мартчихсан байна лээ. Гэх...
бичсэн: Zurai, 2012-10-01, 10:48
Одоо ахиад жаахан чагнаадхая
Өөрийгөө ахиад нэг хараадхая
******
Нүдэн доохно хөнгөхөөн атираа гарчихаж
Нар өөд эгцэлдж чаддаггүйн илрэл биз
Харцанд минь талимаан шингэчихэж
Хуурмаг үнэний заагийг хардаг болсны шинж биз
******
Сэтгэлээн нэг чагнаадхая
Сэрж чадах нь уу энэхэн хоромоос
******
Бүхий л орон зайн зааг арилсан цагт
Болох болохгүйн хязгаарыг давсан цагт
Магадгүй сэтгэл минь уужирч
Зүрх минь амар цохилох биз
Гэтэл тэр цаг хэзээ вэ?
******
Ахиад нэг сонсоё
Арай өөр зүгт тэмүүлээд байна уу
...
бичсэн: Zurai, 2011-12-14, 16:50
Өнөөдөр нэг онлайн танилаа осолоор орж нас барсан гэж дууллаа. Аягүй эвгүй юм аа. Ер уулзалдаж байгаагүй ч тэр нэгэн хар залуугаараа явчих гэж бодоход үнэхээр харамсалтай. Зураг нь, бичиж байсан бүгд нь санаанд бууж, дурслаа. Эвий муу ээж нь яаж шаналж байгаа бол гэж бодоход л ..................
Хүний амьдрал гэж урт удаан атлаа даанч богинохон юм даа. Төөрөг заяа нь тийм байсан юм байлгүй дээ.
Тэгээд нэг сонин бодол гэнэт зурасхийлээ. Ахиад тэр хүнтэй мессеж бичиж харилцахгүйгээс хойш Ай Ди-г нь устгах уу яах вэ, эсвэл нь дурсгалыг нь хүндэтгэж байж байх ёстой юм болов уу? гэж
Юун сонин юм бод...
бичсэн: Zurai, 2011-09-29, 16:14
Өнгөрдөг өдөр ээжийн минь мэндэлсэн өдөр болж өнгөрлөө. Энэ удаа бүгд гэртээ цуглаж, идэж ууж, орилолдож, инээлдэхээр шийдэцгээлээ. Саяхан л 7 ам бүл гэж тоологдож байсан муу жижигхэн байшинд маань яг бүртгэлтэй 12 хүн цуглалаа гэж. Манайхан ч угийн дуу шуутай гэж жигтэйхэн айл дөө. Инээгээл, идээл, инээгээл идээл, би харин хичээлтэй байж таараад гал тогоотой зууралдах ажлаас мултарцан. Дүүгийн хийсэн нэг салат кислий нь жоохон ихэдсэнийг эс тооцвол сайн хоол моол өрөөстэй. Жаахнаануудын сэтгэл санаа агаарт хөөрөөстэй. Гүйгээл, цовхчоол, юм нэхээл.
Өнөө өглөө зурагнуудаа хуулсан чинь торт нтр ...
бичсэн: Zurai, 2011-06-30, 20:13
Дуртай дуунууд дунд биш, зориуд энд орууллаа, бас л гоё дуу , Жон Траволтагийн тоглодог нэг киноны саундтрак шиг санагджийна
Crazy Love
I can hear her heart beat for a thousand miles
And the heavens open every time she smiles
And when I come to her, that's where I belong
I'm running to her like a river's song
She give me love, love, love, love, crazy love
She give me love, love, love, love, crazy love
She's got a fine sense of humor when I'm feeling low down
And when I come to her when the sun goes down
Take away my trouble, take away my grief
Take away my heartache in the...
бичсэн: Zurai, 2010-10-20, 23:09

Шөнөжин суух бололтой, толгойгоо жаахан амраадаг юмуу гэж. Өрөөндөө хөгжмөө нэлээн чангалаад орчуулаад л, шивээд л. Ер нь хөгжим сонсч юм хийвэл анхаарал илүү төвлөрдөг юм шиг ээ. Аяга цай ууж амсхийх зуураа блогоор ороод хүмүүсийн бичлэгүүдийг гарчиглаж суулаа. Хараад байхад ХАЙР ГЭЖ ЮУ ЮМ БЭ? Гэсэн агуулгатай бичлэгүүд, сэтгэгдлүүд нэлээн харагдах. Ер нь хүмүүс энэ тухай ХАЙРын тухай яагаад ингэж их сонирходог юм бол оо. Тэгсэн мөртлөө хариултыг нь олж чаддаггүй, харж чаддаггүй...................
Бодоод үз дээ, Чи болоод Би гэдэг хүн бүтнээрээ Хайр гэдэг бодол таньд хэзээ нэгэн цагт төрж бай...
бичсэн: Zurai, 2010-09-27, 11:28

Ажил ч хийлгэхгүй гэнэ гэнэтхэн л бодолд ороод ирэх юм. Одоо юу хийж байгаа бол, хоолоо идсэн болов уу, өчигдөр яаж амарсан бол, онлайнд байгаа болов уу гээл /ай ди-г нь ааль эрт дэлэт хийцэн/.
Чиний эгдүүтэй хөөрхөн алаг нүдийг, зөөлхөн мөртлөө зальтай харцыг, инээж байсан уруулыг, надад хэлж байсан, бичиж байсан, сэтгэлийг минь догдлуулж байсан тэдгээр үгсийг, халамцуу үедээ дуулж байсан дууг чинь, зөвхөн чамаас л үнэртэх тэр дотно үнэрийг саналаа, ккккк өөрийн эрхгүй л инээмсэглэх. Баяр ч хүрэх шиг .......................
Гэвч энэ бүхэн зүгээр л өнгөрсөн үе. Ахиад надад мэдрэгдэхг...