Чиний явдаг замаар

бичсэн: Zurai, 2013-08-22, 11:37
 
Нэг ийм дууг сонсоод хөнгөхөөн гуниглаад л сууж байна. Нээх дурсамж нтр сэдрээд сүйд болсон юм байхгүй ч, өөр ямар нэг орон зайд орчих шиг, гоё дуу шүү. За энэ ч яахав

Ахиад л алдчихлаа, ахиад л бодлогогүй буруу тооцоо. Өнөөдрийг хүртэл цэгцтэй алхаж алхаж ирчихээд, ил харагдах замын чулуунд бүдэрчихлээ, ёстой новш гэж хэлэхэд ч багадмаар.

Шударга хүн хойд насандаа л жаргадаг байх. 




...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сонин учрал

бичсэн: Zurai, 2013-06-10, 17:15
 байдаг  За энэ ч яахав, сонин биш л дээ.
****************
Өнөөдөр гэнэтхэн л хүмүүний гоо сайхан гэдэг бол мэдрэмж, дотоод сэтгэл нтр гэж ярьснаа, нээх сонин сонин зураг зураал, түүн дотороо өчнөөн гоо сайхан байгааг нь харж бахдаад л, чихэнд чийртэй ч гэмээр дуу гаргаад тэрийгээ бас гоо сайхны нэг илрэл нтр /Яагаав нөгөө гадаад нэртэй урсгалууд байдаг даа/ гэж ярьдаг хүмүүсийн гоо сайхныг аль талаас нь яаж хараад байдгийг нь ойлгох шиг боллоо. Өөрөөр хэлбэл хав дөрвөлжин биетэй залуу, элсэн цаг шиг хүүхнүүд гоо сайхан харагдахаа болж л дээ маньд. 
*****************
Харц, хэзээ ч юм нэг зүүдэлсэ...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би бол Цасны ирвэс

бичсэн: Zurai, 2013-03-06, 16:00
 гэж бол яг ч хэлэхгээгүй л дээ. Зүгээр л багадаа энэ амьтныг хэдэнтээ зүүдэлсэн байдаг юм. Тэгээд л энэ араатанд нугасгүй болчихсон, дэлхий дээр бас л цөөрч байгаа амьтдын нэг дээ, за энэ ч яахав. 

Бас л бодсоор. Гэхдээ би яг юу хүсээд, юунд тэмүүлэх ёстойгоо ер нь л ухаарчихлаа.  Гэхдээ миний тэрхүү тэмүүлсэн амьдрал бол айлын сайхан эзэгтэйн үйл л лав биш. Илүү цар хүрээтэй, илүү өгөөжтэй байх тэр л үйл хэрэг. Үүний тулд тодорхой хүрээнд, дорвиун байр суурьтай байх ёстой юм байна. Зүгээр нэг мөрөөрөө хүний дор ажиллаад, цалинжаад бол бүтэхгүй э. Өөрөөр хэлбэл бусдаас хараат бус байдлаар орши...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сэтгэл гутрах өвчин

бичсэн: Zurai, 2013-02-20, 20:02
Сүүлийн нэг сар гарангийн хугацаанд сэтгэл санаа их дэнсэлгээтэй байлаа. Ааль өнгөрсөн баларсан хэрэг явдлууд гарч ирээд, нэг мэдсэн эргэн тойрондоо ховч эсвэл яншаа хүмүүсийн дунд дүйнгэтэж суулаа. Хараад байхад би гадны нөлөөнд их автамхай юм байна. Тэгээл элдэв юм толгойруугаа чихэж, хогийн сав болгож орхино.
Ядаж байхад ойрхон хугацаанд 2 ном уншцан чинь бүүр сэтгэл хөдлөөд, автаад байх шиг. Бас дээр нь ойрд уянгын, зөөлөн, унтуулам дуунууд дагнан сонсоод байгаа. 
Хаана ч байгаа хэнийг ч юм өрөвдөөд ч байх шиг, бүүр уйлмаар ч шиг, зүгээр л унтаад л баймаар ч шиг, учир нь олдохоо байлаа.
Энэ ...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

20 насандаа хэд гац

бичсэн: Zurai, 2013-01-31, 16:32
 Их гоёоооо, 30-руу нэлээн л дөхөж нтр, хэдхэээн жилийн өмнө 20 хэдтэй, 30 дөхөж байгаа ах эгч нар аймаар хөгшин харагдаж, санагдаж, бараг л эмээ өвөө болцым дайтай боддог байснаа бодоход инээд хүрэхийн. Тэгээд одоо өөрийгөө тольджээ суухад 30 дөхөж байгаа хүний шинж еөөр алгаа, гадаад байдлаараа ч тэр. За яахав махан биен дээр гарч байгаа өөрчлөлт гэвэл нь нүдний доор бүдхээээээн, хөнгөхөөөөөн зураас гарцан байна лээ, хүмүүс болохоор үрчлээтжийн гээд, би болохоор хөдөлгөөний зураас гэж гүрийгээл 

10 жилийн өмнөх 10 жилийнхээ хүүхэдтэй таарсан чинь яг л 10 жилд байсан шигээ, жаахан охин шиг л б...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Bugded xurelcex ymsan

бичсэн: Zurai, 2013-01-30, 20:32
Olon xund, buur mash olon xund xurtej amidrax ymsan. Olon xund uguujuu xurteex ymsan, mungutei bol xeregtei xund n cacaj, setgel xeregtei gevel n xaramgui ugch, Setgeleer unaj, itgeleer dutsan xund ter bugdiig n xaramgui xairlax ymsandaa. Iim amidraliin tuluu bi yu xiix yostoi ve? Magadgui uuriiguu goloxoo bolison cagt, itgel chadal buren amtagdsan ter uyed? Olon xund xeregtei cengeg agaar n baix ymsan
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ичихээр шийдлээ

бичсэн: Zurai, 2012-08-28, 13:28
Зиаа байз төгсөөд бараг хэдэн жил болчихов доо, сүүлийнхийг нь /бараг л гурвын дунд явж байгаад төгсчихсөн болохоор/ тооцохгүйгээр бараг 6 жил гэдэг чинь, пээх бараг л 10 жил болох гэж байсан байна нтр. Ерөөсөө ажил төрөл, авгай хүүхэд энээ тэрээ тулга тойрсон асуудалтайгаа зууралдсаар байгаад толгой гэж олгой болчихсон байна шүү. Дээр нь сурч байсныгаа бодоход жаахан мартамхай болчихсон байдаг. Дээр нь элдэв янз юм бодож, өөрийгөө солиоруулж, бусдыг ч өөгшүүлж ч байх шиг. Мэдрэл мэдрэл юм яриал, бичээл хэхэ. 30 ч хүрээгүй байж тархины доройтолд орох гээд байна уу даа айн   , мэдэх ч юм алга б...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дуугүй байна гэдэг дорой гэсэн утга биш

бичсэн: Zurai, 2012-07-19, 15:01
Хүмүүс ямар нэг алдаа гаргасан эсвэл ямар нэг онцгүй үр дүн гарсан үйл явдлын төлөө яагаад заавал хэн нэгнийг, ямар нэг зүйлийг буруутгах ёстой юм бэ?

Тэр л тэгээд хэлчихсэн бол ... Ингэхэд л тэгчихсэн бол ... Тэрний л төлөө ... гэсэн хариултыг заавал тавих юм. Эцсийн эцэст э тэр боломж, тохиолыг бий болгосон чиний үг, үйлдэл буруутай гэж бодсоноос илүү амар байдаг юм болов уу?
 
За тийм ээ, би өөрөө харин энэ бичсэн шигээ байхыг хичээдэг. 

Тэгээд алдааг, бурууг эн түрүүнд өөрөөсөө харах нь сул тал, дорой үзэл гэж ойлгож огтоос нь ч болохгүй юм шиг санагдах. Хэрвээ ингээд өөрийн алдааг мэдээд, хар...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хоосон чанар ба Хиппи амьдрал

бичсэн: Zurai, 2012-01-30, 19:12
Би сая нэг нийтлэлээс "бүх шашин хоосон чанарын тухай номолдог" гэж уншлаа. Мэдээж алива шашин бүр энэрэл, нигүүлсэл, амьдралын утга учрын талаар номлодог, гэгээрэлд хүрэх замыг хүн төрөлхтөнд тов тодорхой заасан байдаг байх.
Тэгээд хоосон чанар гэж яг юуг хэлээд байгаа юм бол гэж жаахан эргэцүүлж суунгаа бичиж байна. Эрийн цээнд хүрч, амьдралыг өөрийнхөөрөө ойлгох чадалтай болсон хэн бүхэн энэ үгийн утгыг мэдээж нь мэдэж байгаа. Зогсолтгүй хөдөлгөөн, нэг нь нөгөөгөөр солигдох амьдралын хүрч, хар цагааны дэнс нтр гээд өөрсдийнхөөрөө л энэ үгийн утгыг тайлна. ...

Тэгээд?
Тэгвэл тэд яагаад хоосон ...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зөвлөгөө №2

бичсэн: Zurai, 2011-11-12, 19:07
Хэн нэгнийг мартах арга

1. ИНЭЭДМИЙН КИНО ҮЗ 
2. ГУНИГИЙН БИШ ӨНДӨРХӨӨН ШИГ ТЕМПТЭЙ ЗОХИОЛЫН ДУУ СОНС
3. ДУРТАЙ ХӨГЖМӨӨ СОНСООД ДУРТАЙГААРАА БҮЖ /барны бүжиг хийсэн ч болно/
4. ХӨНГӨМСӨГ ЗҮЙЛС БОД /тэрийг өөрөө мэдээд бодно биз/ 
5. АЛХАКОЛ БОЛОН МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН ЗҮЙЛЭЭС ХОЛ БАЙ
6. ЭЦЭСТ НЬ ӨӨРИЙГӨӨ ТҮҮНД ОЛДОХ ГАНЦ ОД БАЙЖ ГЭХ ДУРСАМЖАА САНА


...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих