2013-03-06
Би бол Цасны ирвэс
 гэж бол яг ч хэлэхгээгүй л дээ. Зүгээр л багадаа энэ амьтныг хэдэнтээ зүүдэлсэн байдаг юм. Тэгээд л энэ араатанд нугасгүй болчихсон, дэлхий дээр бас л цөөрч байгаа амьтдын нэг дээ, за энэ ч яахав. 

Бас л бодсоор. Гэхдээ би яг юу хүсээд, юунд тэмүүлэх ёстойгоо ер нь л ухаарчихлаа.  Гэхдээ миний тэрхүү тэмүүлсэн амьдрал бол айлын сайхан эзэгтэйн үйл л лав биш. Илүү цар хүрээтэй, илүү өгөөжтэй байх тэр л үйл хэрэг. Үүний тулд тодорхой хүрээнд, дорвиун байр суурьтай байх ёстой юм байна. Зүгээр нэг мөрөөрөө хүний дор ажиллаад, цалинжаад бол бүтэхгүй э. Өөрөөр хэлбэл бусдаас хараат бус байдлаар оршин тогтнох ёстой гэсэн үг юм байна. Санхүүгийн хувьд ч, үзэл санаа, баримтлал зарчмын хувьд ч. Тэгж гэмээнэ их үйл бүтэх магадлал бараг 100%. Энд мэдээж хугацаа, тэвчээр шаардлагатай байж таарна. 


...............

Ер нь бол ЧИ ЗААВАЛ БУСДЫГ МАНЛАЙЛДАГ, БУСДААС ИЛҮҮ ШУДАРГА, БУСДААС ИЛҮҮ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, БУСДААС ХҮЧТЭЙ БАЙХ АЛБАГҮЙ Л Д, ХАРИН БУСДЫГ ХУРЦАЛЖ ЧАДДАГ, БУСДЫГ ЧИГЛҮҮЛЖ ЧАДДАГ,  БУСДААС ИЛҮҮ ЗАЛЬТАЙ  байж гэмээнэ өөрийн санасныг гүйцэлдүүлэх бүрэн шанстай гэсэн үг ҮНЭН юм шиг санагдуулаад байгаа л. 

Бичсэн: Zurai | цаг: 16:00 | Би биш
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax