2013-02-25
2013-02-23 буюу БлогМн 7 жил
Эл өдөр миний хувьд сэтгэл сэргээсэн, сайхан дурсамж дүүрэн л өнгөрлөө. Ялангуяа бодож санаж байсан ажил, амьдрал нааштай, таатай болж байсан болохоор сэтгэл хөөрхийн аргагүй байсан биз. Юунд хүсэж, тэмүүлж байгаагаа тодорхой болгосон бөгөөд илүү дутуу хальрах замаа нэг мөр хаачихлаа. Сэтгэл хөнгөрөөд гоё байна. 

Гол нь энэ өдөр би нэг найзтайгаа уулзсан, тэр маань гэнэн ч юм шиг атлаа маш ухаантай, миний хүндэлдэг нэгэн эмэгтэй буй ....... 

Тэгээд орой нь Блогийн хэдтэйгээ уулзаж, төрсөн өдөр тэмдэглэсэн. Уул нь нэг сайхан хундаганы үг хэлье гэж бодож байснаа халуураад мартчихсан байна лээ. Гэхдээ яахав,

Миний мэдэх Блогчид маань ямар ч байсан өөр өөрийн зорилго тэмүүлэлтэй, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байж чаддаг мундаг Залуус гэдгийг би лав мэддэг болохоор тэднийг бүгдийг нь хүндэлдэг юм аа. 


БҮГДЭД НЬ АМЖИЛТ Л ХҮСЬЕ ДЭЭ
Бичсэн: Zurai | цаг: 11:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax