2012-07-19
Дуугүй байна гэдэг дорой гэсэн утга биш
Хүмүүс ямар нэг алдаа гаргасан эсвэл ямар нэг онцгүй үр дүн гарсан үйл явдлын төлөө яагаад заавал хэн нэгнийг, ямар нэг зүйлийг буруутгах ёстой юм бэ?

Тэр л тэгээд хэлчихсэн бол ... Ингэхэд л тэгчихсэн бол ... Тэрний л төлөө ... гэсэн хариултыг заавал тавих юм. Эцсийн эцэст э тэр боломж, тохиолыг бий болгосон чиний үг, үйлдэл буруутай гэж бодсоноос илүү амар байдаг юм болов уу?
 
За тийм ээ, би өөрөө харин энэ бичсэн шигээ байхыг хичээдэг. 

Тэгээд алдааг, бурууг эн түрүүнд өөрөөсөө харах нь сул тал, дорой үзэл гэж ойлгож огтоос нь ч болохгүй юм шиг санагдах. Хэрвээ ингээд өөрийн алдааг мэдээд, хараад сурчихвал дараа нь, эсвэл маш богинохон хугацаанд хүн биеэ барьж, гомдолоо тайлж, бусдад өшрөхгүй байх, уурлахгүй байх, атаархахгүй байх, тэр л сэтгэл хөдлөлөө хянаж сурах юм болов уу гэж.

Өрөөр хэлбэл өөрийгөө болоод бусдыг гүнээс нь мэдэрдэг, ойлгодог болноо гэсэн үг байх нь.  


Бичсэн: Zurai | цаг: 15:01 | Би биш
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax