2012-06-25
Bas l .....
Өөрийгөө таних, өөрийгөө мэдэх, өөрийгөө мэдрэх их хэцүү юм даа. Хажууд хэн нэг нь хэлж, зөвлөж, халамжилж, хайрлаж байгаа цагт өөрийгөө мэдэрнэ гэдэг огт худал юм байна. Ганцаардаж, бодож, эргэцүүлж, харьцуулж, бас ганцаардсаны эцэст ойлгодог юм болов уу. Магадгүй миний л бядуухан бодол л доо. 
Над шиг бодолоо хязгаарлаж чадахгүй хүнд бол хэцүү л юм. Сая хэд хоног хамаг анхаарал, бодол гурвын дунд төвлөрчихөөд яг галзуурах шахлаа. Болдог бол энэ муу тархийг ёстой сэрээдэж гаргаад, хэд хуваачмаар л санагдлаа. 
Огт өвчингүй атлаа галзууруултал өвсөх. 
Тэвчээр минь барагдах.

Сүүлийн 4 хоног охинтойгоо хамт байж, жаал тайтгарлаа. Амар амгаланг надад өгөх цор ганц тайвшрал минь. Эгдүүтэй тэр минь: 
- Ээж ээ, та битий уйтгарлаарай за юу, би таньд гоё дуулж өгнөө
гээл шулганаж өгнө. ...... Түүнийхээ төлөө би хатуу, тэвчээртэй, өөртөө үнэнч байх ёстой. 

Өнөөдрөөс эхлээд өнөөх л бахь байдаг би. Яаж энэ бүхний ард гарах вэ? Эсгүүл зүгээр л Со кинон дээр гардаг шиг өнгөрснөө бүгдийг мартаад, шинээр амьдрах юмсан гэж. Гэсэн ч надад тэгж, бүгдээс зугтах эрх байхгүй. Огторгуй надад тийм эрх олгохгүй нь тодорхой. 

"Эээ, энэ ч дээ, нэг муу бядуухан амьтан" гэж хэн хүний аманд ормооргүй л санагдах. 

Гэхдээ байнаа, надад шүд зуусан шазруун зан бий
Бичсэн: Zurai | цаг: 12:05 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax