2011-04-06
Бүүвэй бүүвэй
Эмэгтэй хүний, эх хүний хамгийн аз жаргалтай, сэтгэл догдлуулам, тайван байх үе бол дөнгөж мэндэлсэн үрээ цээжиндээ ээн, мишээх тэр л агшин. 
Хорвоод мэндэлсэн ээ бүгдэд мэдэгдэн час хийтэл уйлж байсан бяцхан үр нүдээ дөнгөж нээхэд бүгдийг умартан зөвхөн өөрт нь зөөлхөн харцаа илгээх, дөлгөөхөн хоолойгоор үр минь гэж дуудах нэгнийг олж харна, эргээд унтана.
Жижигхээн хошуугаа өмөлзүүлэн уйлах үрээ амалуулна, эмэгтэй хүн энэ л мөчид эхийгээ л санан өмөрнө, уярна, уйлна.
Бүүвэйн дуу аялна, хэзээ нэгэн цагт сонсож байсан тэр л аялгуу аяндаа л урсана, бяцхан үр бөхөө нойрсоно.

Бүүвэй бүүвэй  үр минь
бүүвэй ........



Бичсэн: Zurai | цаг: 13:59 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(35) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax