2011-11-17
Би намуухан будрах Цас
 Өчигдөр орой 22 хүртэл ажил дээрээ сууж, кино үзэж, бодлогоширч нэлээн суулаа. Хөөрхөн инээдмийн кино үзсэн. Гоё кино сэтгэл тайтгаруулдаг л юм байна. Цаанаасаа л бүтэхгүй зүйл гэж байдаг юм байна. Магадгүй түүний зөв. Амьдрал болохгүй Амьдралын төлөө өнөөдрийг золих нь зүйтэй мэт.
Юу гээч, нэг зүйлийг би сайн мэдэрч байгаа. Тэр бол та бид хоёрын Хайр үнэн гэдэгт.
Яг одоо юу бодож байна гээ. Өнгөрсөн бүгд үйлдэл, хэлж ярьж байсан үгс бүгд цаг хугацаандаа л болсон хэрэг гэж. Хэн нь ч буруу ярьж, буруу үйлдээгүй ээ. Тийм болохоор одоо харин ч өөдрөгөөр, шинээр амьдрах ёстой гэж. 

За энэ ч яахав, найз маань гадаа ирээд хүлээж байсан болхоор сүүлд үзэж байсан киногоо дуусгаж чадаагүй хам хум гүйж гарлаа. 
Тэгтэл яасан гээ?
Цас
Өнөөх л намайг ховсддог цас ккккккк. Намуухан, дулаахнаар будрах цагаан цас. Өөрийн эрхгүй инээмсэглэмээр. Ямар их амгалан, дулааныг мэдэрсэн гээ. Үнэхээр сайхан. Яагаад ч юм аягүй их эрч хүч мэдрэгдсэн шүү. Зөөлхөн будрах цас хүний сэтгэлийг яаж тэгтэл нь хөөргөж чаддаг байнаа. Надтай ижил цагаан цасанд маш олон хүн баяссан байх.

Би яг л энэ цас шиг Намуухан Дулаахнаар будран
Бусдад инээмсэглэл, халуун, жаргалтай сэтгэлийг бэлгэлмээр байна  

Тийм ээ,

БИ БОЛ НАМУУХАН БУДРАХ ДУЛААХАН ЦАС 

Бичсэн: Zurai | цаг: 10:16 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax