2010-03-14
Цасны ховсол
Өчигдөр орчуулгаа хийгээд, хажуугаар нь бас  нэг хүнтэй чааталсан шиг оффистоо ганцаараа сууж байлаа. Нөгөө л нэг хэвээрээ урсан өнгөрдөг ажлын өдрүүд. Уг нь ч өнөөдөр амралтын өдөр л дөө. Гэрийнхэнтэйгээ хоол хийж идээд, инээлдээд л, зурагтаа үзээд, сайхан амрах байсан байхгүй юу. Тэхдээ яая гэхэв, ажиллаад л байж дээ. Жоохон амсхийгээд ганц аяга кофе уучихдаг ч юм билүү гэж бодоод компьютерээсээ холдоод цонхоороо хартал цасссс.
Яасан гоё харагдаж байна аа. Бүүр том том ширхэгтэй, цав цагаан цас бив битүү, будран орж байх чинь. Ямар гоё юм бэ, бүр сэтгэл догдолчихлоо. Ерөөсөө өдрийнхөө хоолыг гадуур гарч иднээ. Энэ цасыг орж дуусахаас нь өмнө гарч жоохон алхая. "Гадаа аягүй гоё байнаа. Би сая гарч хооолонд орчоод ирлээ. Та нар гарахгүй яасын.........  эээ ямар унжгар юм бэ дээ. Наад толгойгоо жоохон сэргээгээч дээ........." гэж ажлыхандаа жоохон үглэлээ. Тоож байгаа ч хүн алга..... Орой ч болж ажил ч дууслаа. Гарсан чинь нөгөө гоё цас маань орж л байна. Яг л намайг хүлээж байсан юм шиг. "Сайн байна уу цасаа, энэ өвөлжингөө л орсон байлгүй чи. Би чамайг яагаад анзаарахгүй өнгөсөн юм бол оо. Ажил гэр, ажил гэр гэж яваад чамайг энэ өвөл ерөөсөөн бараг мартчихсан байна ш дээ. Харин чи ингээд намайг хүлээгээд байж л байдаг. Хихихи. Бүүр сэтгэл хөдлөөд байх чинь. Чи яг л намайг ховсдоод ч байх шиг...........". 
Автобусандаа суугаад гэрээсээ албаар нэг буудлын наана буугаад алхлаа. Цас орсоор л, ерөөсөө жиндэж, даарах ч юм алга.  Яг энэ мөчид хэн нэг хос нь болзож байгаадаа, ямар гоё дурсамж үлдэх бол. Бас энэ мөчид хэн нэг нь амьдралынхаа ханьтайгаа анх удаагаа учирч байгааа, би яааг мэдэж байна. Яг энэ мөчид 10н жилийн нэг анги цуглачихсан, энд тэндгүй  гүйлдээд л, нэгнийгээ цасаар угаагаад л, тоглоод л, бие биенийхээ энэ сайхан аз жаргалтай агшинг зургийн аппаратанд үлдээж байгаа. Гэнэтхэн аягүй чангаар орилоод, инээгээд, дэвхэцмээр ч юм шиг, хаашаа ч хамаагүй гүймээр ч юм шиг, цас идмээр ч юм шиг, цасаар тогломоор ч юм шиг санагдаад явчих чинь ккк. "Заза яршиг хүмүүс юу ч гэж бодохын билээ. Хөөрхий охин мэдрэл нь муудчихаж гэх байлгүй" гэж бодохоор өөрийн эрхгүй инээд ч хүрэх шиг. Ингэж элдэв юм бодож ганцаараа инээгээд алхаж явсаар гэрийнхээ үүдэнд ирээд хаалгаа тогшлоо. Зөвхөн намайг хүлээсэн, догдолсон, хөөрсөн,  баярласан тэр л хөөрхөн харц угтлаа. Миний үрийг тэнгэр ивээг



Бичсэн: Zurai | цаг: 12:37 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax