2010-03-21
Аялгуутай нутаг

Сая ээжтэйгээ Хэнтийнхний тоглолтыг үзлээ. Би урьд нь зохиолын дуучдын тоглолт үзэж байгаагүй л дэ. Тоглолт Хонгорзулын уртын дуугаар эхэллээ. Багаасаа л уртын дуу зөндөө л сонсож байсан, нээх тоодоггүй, ойшоодоггүй байж. Тэгсэн гайхалтай нь тэр дууг сонсоод: тээр уулын бэлд бүртийх хэдэн цагаан гэр, урьд өдөр нь орсон борооны усаар тогтсон жижигхэн нуурний дэргэд үүрсэх адуун сүрэг, тааваараа бэлчих хонь ямаа,  үүлэн чөлөөний нар гээл хөдөө тал яг л нүдэнд харагдлаа шүү. Жоохон байхдаа л ахындаа очдог байсан. Өглөө сэрэхэд  эгч  цайгаа самарцан, ах адуундаа гарцан, аргалын утаа үнэртээд л. Аргалын утаа үнэртсэн малчны гэрт төрсөн би...... гэдэг шиг л. Гэхдээ би малчны гэрт төрөөгүй л д. Тэхдээ л хөдөө нутагт хайртай. Аан тэгээд нөгөө тоглолт цаашаа дан хэнтий нутгийн тухай, аав ээжийн тухай дуугаар үргэлжиллээ. ... Дэндүү буянтай аавыг минь дээлтэй өвгөд нь дурсаад байна, Дэнж бүрхсэн адуундаа ... адуу нь үүрсээд байна... гэдэг дуу одоо ч аманд аялагдаад. Хэхэ ямар гоё үгтэй, ямар гоё аялгуутай дуунууд вэ. Өөрийн эрхгүй л гүйж гараад, хөдөө явчмаар ч юм шиг санагдлаа. Би ингэж санаж байхад ижий минь нутгаа үгүйлэх нь арга ч гүй юм дөө. Ийм сайхан аялгуутай дуутай, ингэж нутаг ус, ижий ааваа магтан дуулдаг улс яагаад гуниж, зовж явах ёстой юм бэ гэж өөрийн эрхгүй л бодогдсон шүү. Заза тэр ч яахав, гол нь одоо энэ зун л амрахаараа гэрийнхэнтэйгээ хөдөө явж сайхан амарнаа. Ижий, аавынхаа нутгаар явъя гэж л бодлоо. Хэхэ, ингээл зохиолын дуунд бүр дуртай болчлоо.
Бичсэн: Zurai | цаг: 23:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax