2010-03-28
Миний тэнгэр бол Миний оюун
Нээрээ сонин юм аа. Яг одоо бидэнтэй зэрэгцээд өөр нэг ертөнц цуг оршиж байна гэж бодсон чинь сонирхолтой ч юм шиг, аймаар ч юм шиг. Нөгөө кинон дээр гардаг шиг л бүхэл бүтэн сүнсний ертөнц яг бидэн шиг идэж уугаал, инээж уйлаал амьдарцгаадаг гээд боддоо.
Гүээ тэр өнгөрсөн жил ямар их бөө тодорвоо, 5 настай хүүхэд хүртэл боллоо жигшиг. Уг нь бол би  тэр бөө шашин оогт тоодоггүй л д. Тэгсэн инээдтэй нь миний нэг найзын гэрээс бөө нь тодорчихвоо. Бөөн л юм болдийн байна ямар баавгайн сарвуу, бүргэдийн өд, энд тэнд хад хясаанд нуусан аяга таваг гээл учир нь олдохгүй бужигнаж бужигнаж нэг юм  онгодуудаа гаргадаг юм байна.
Тэрнээс хойш ер нь их сонирхол татаад байдаг болсон. 

Бөө нь тэнгэртэй харьцдаг гэж байгаа. Тэд яаж тэнгэртэй харьцаад байдаг юм болоо? Ямар нэг сүнс нь улаач гээд байгаа тэр хүний биед ороод идэж уугаад байдийн болов уу? эсвэл аль нэг харь гаригийн амьтан нь тэр долгион энэ тэрийг дамжуулдаг юм болуу. Аан эсгүүл бүр нөгөө хүмүүний 6 дахь мэдрэхүйн, оюуны  гайхамшиг уу. Бүү мэд.

Бид нар өөрсдийгөө Тэнгэр заяат, Язгуур гаралтай гэж их ярьцгаадаг. "Тэнгэр заяат" гэж юу гэсэн үг юм болоо. Монголчууд тэнгэртэй ч бай, юутай ч бай ямар замаар ч билээ шууд харьцах чадвартай гэсэн үг үү? эсвэл генийн бүтэц нь бусад ард түмнийхээс арай илүү байгаад тэгж байна уу?
Энергийн төвд амьдарч байгаа болохоор тэгж байна уу? 
Зүгээр л  Чингэс хаан тэнгэрийг шүтдэг байсан болохоор л Тэнгэр заяат гээд байна уу?
Тэр тэнгэрт ер нь юу байнаа. Есүс Будда Мухамед гурав зэрэгцээд хүн төрөлхтнийг хараад сууж байгаан болуу? 
Хэхэ ингээл бодоод байхаар эргэцүүлэх биш баахан л асуулт гарч ирэх. Сүүлдээ юу ойлгох гээд байгаагаа ч ойлгохоо байлаа.

Харин
Миний тэнгэр бол миний оюун ухаан
Хэзээ нэгэн цагт огторгуйгаас ирсэн
Цаг нь болоход огторгуйдаа буцаад л явна гэж ойлгодог.



Бичсэн: Zurai | цаг: 13:50 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax