2010-04-09
хайр байсан юм шиг байна даа
     Урьд шөнө би санаанд ороогүй нэгэн хүнийг зүүдэллээ. Тэр хүнийг бүр мартсан байх гэж бодож байсан чинь гэнэтхэн л зүүдэнд ороод ирлээ. Намайг санасын болов уу ккккккк. Түүнтэй анх танилцсанаас хойш бараг 6 жилийн хугацаа өнгөрчихжээ. Хараад л зүрх минь түг түг хийн догдолдогсон. Надаас хэдэн насаар ах, өндөр нуруутай, бие хаа тэгшхэн, нүдэнд дулаахан сайхан залуу. Магадгүй тэр үеийн гэнэн тэнэгхэн, хөнгөмсөг сэтгэл хөдлөлөөр шохоорхсон, дурласан минь л тэр байх даа. Ангийн эгч ах нар, найзууд намайг ингэж догдлоод байгааг минь мэдээд дургуй байсансан. Миний дүү жоохон байна нтр гээл. Тэхдээ л би тоогоогүй, сэтгэлээ биш зүрхээн дагасан. Түүнийгээ л харахаар үүл шиг хөнгөн болж, өөрийн эрхгүй инээд алддаг байж билээ. Тийм байсан мөртлөө яагаад тийм амархан салсан юм бол бид хоёр. Нэг л өдөр түүнд итгэл алдарсан байсан. Эсвэл би хэтэрхий их юмыг түүнээс хардаг байсан юм болуу. Түүний харьцаа бүр хөндий болсон юм шиг санагдаж, их гомдож байснаа санаж байна. Тэр үед өөрийнхөө өгсөн тэр их сэтгэлээ буцааж авмаар ч юм шиг санагдаж, магадгүй тэгж чадахгүйдээ гомдож бүр үзэн ядаж байснаа одоо бодоход инээд ч хүрэх шиг. Юу ч болоогүй байхад нээх их юм бодоол, өөрийгөө шаналгаал.  Сүүлд нэг найзад минь надаа хайртай байсан гэж хэлсэн байсны нь сонсоод тэгж муугаар бодож байсандаа өөртөө уур ч хүрэх шиг. Гүээ тэхдээ яагаад тэр үгийг өөр хөндөнгийн хүнд биш, нүдрүү минь харж байгаад хэлж болоогүй юм бол оо. Тийм дээ, магадгүй тэр хүний тийм зориггүй, арчаагүй байдлаас нь би өөрөө залхаж холдсон байх гэж боддог юм.
     6 жил тийм ч урт  хугацаа биш ч гэсэн энэ хооронд их юм болж өнгөсөн байна ш д. Өнөөдөр тэр хүнийг муу талаар нь биш сайнаар санаж дурсаж байгаа болохоор магадгүй тэр хүнд үнэхээр хайртай байсан юм болов уу. Эсвэл зүгээр л анх удаа тэр хүнээс тэр их сэтгэл хөдлөлийг мэдэрсэн болохоор өнөөдөр ингэж дурсан байгаан болов уу.
     Ямар ч байсан өнгөрснийг дурсахад сайхан байна. Харин өнөөдөр би зүгээр л ...............
Бичсэн: Zurai | цаг: 10:11 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(11) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax