2010-05-22
Гутлаа чирсэн нь чамайг тооно
     Өнөөдөр аягүй их ажилтай мөртлөө, жаахан залхуу хүргэсэн өдөр байлаа. Яагаад ч юм нэг хүний тухай бичмээр санагдаад болдоггүй ээ. Бодогдоод салдаггүй, уур ч хүрэх шиг. Жоохон бичүүл тайвширч магад.
     Хэд хоногийн өмнө миний нэг найз хүнтэй суух гэж байгаагаа хэлээд нөхөр болох залуутайгаа танилцуулж бид гурав жоол юм ярьж суусын. "Эээээ, ийм хүн байсымуу" гэж өөрийн эрхгүй л бодогдсон үнэнийг хэлэхэд. Зүгээр л нэг хөдөөний, болхидуу, хээгүй, тостой хар жолооч. Дээр нь сургууль соёл ч гүй хүн. "За арай ч дээ, миний найз явж явж ийм хүнтэй суугаад байхдаа ч яадаг байнаа, цсс" гэж дотроо бодсоор л суулаа. Бид хэд нэлээн л ярьж суулаа. Зарим үед яриа нийлхгүй, бүр тэнэг ч юм шиг санагдаал бас л голоостой. Харин уулзалт өндөрлөх үед "Ямар ч байсан амьдралын төлөө тэмцэлтэй л хүн юм" гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн.  Гэвч хүнтэй ганц уулзаад таничихна ч гэж юу байхав дээ. Тэгээд бид салахаасаа өмнө "Миний найзын л шийдвэр шд, хожим харамсахгүйгээр л сайхан амьдраарай" гээд ерөөж байгаа ч юм шиг харааж байгаа ч юм шиг сонин бөөрөнхий үг хэлээл харилаа. Найз маань юу хэлэх гээд байгааг минь ч ойлгосон л доо. Тэгээд тэндээсээ харих замдаа найзтайгаа анх танилцаж байсан үеэсээ дурсаж явлаа.............
     Ер нь аягүй хөөрхөн охин, тэр нүд хөмсөг, шүд уруул, инээмсэглэл этр нь зүгээр л монголжингоо. Залуучууд бүр хараал дурлааски. Би бас анх хараал ямар хөөрхөн нүдтэй охин бэ гэж бодож байсым чинь. Харин тэр хөөрхөн нүдний цаана нуугдах тэр их гуниг, ганцаардал, хорсол, зэвүүцэл бүхнийг нь би мэддэг болоод нэлээн хэдэн жил өнгөрсөн байна шүү. Магадгүй түүнийгээ өрөвдөхдөө өдий хүртэл найзалж ч байж магад. угаасаа найздаа хайртай хайртай л даа. Заза энэ ч яахав.
     Тэгээд тун удахгүй мэргэжлээрээ ажиллаад ирэхээрээ тэр байтугай сайхан ирээдүй зурайж байгаа хүн шд уул нь. Тэгээд яаж толгой нь эргэхээрээ ийм шийдвэр гаргадаг байнаа. Ойлгохгүйн. Үнэнийг хэлэхэд ойлгож байгаа л даа, зүгээр л ойлгомооргүй санагдаад байсын. Найзынхаа ирээдүйг арай өөрөөр төсөөлчихөөд л.
     
Одоо яая гэхэв. Тэглээ гээд найзынхаа сонголтыг шүүмжлэх эрх байхгүй хойно. Тэр л хүнтэйгээ аз жаргалтай байж чадаж л байна.  Магадгүй "Гутлаа чирсэн нэгэн нь сайн хань байж чаддаг Гунхсан нэгэн нь эсрэгээрээ арчаагүй амьтад байдаг" ч юм билүү. Мэдэх ч юм алга.
     Сэтгэлийг яалтайв.

Бичсэн: Zurai | цаг: 21:13 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(19) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax