Тайлбар Талархал
Гоё шүлэг, найраг, ШУ, танин мэдэхгүй, уранзохиол, социалын гээд сайхан сайхан бичлэгүүд байна аа байна. Хүмүүний мэдлэг, ухаан, мэдрэмж гэж аугаа, сайхан юм даа. Харин миний хувьд тэр болгоноос бичих гэхэд жоохон мэдлэг, чадвар дутаад байдаг юм аа үнэнийг хэлэхэд. Харин миний ийнхүү бичиж байгаа нь зүгээр л өдий хүртэл бусдад хэлж зүрхлээгүй ч юм уу, эсвэл хэлж байгаагүй, хэлж зүрхлэхгүй тэр бодол, дурсамж, сэтгэгдэл, мэдрэмжээ сийрүүлэн үлдээе л гэж бодсон юм. Нөгөө талаар миний тэмдэглэн үлдээсэн сэтгэл минь дандаа хязгаарлалттай байгааг анзаарсан уу? Уул нь өөр юм бичих гэж байснаа гэнэтхэн л жаахан тайлбар хиймээр санагдаад. Уншигч таныг залхаагаагүй байх гэж найдаж байна. Ямартаа ч сэтгэлээс минь жоохон ч атугай хуваалцсан таньд баярлалаа.
Сэтгэгдэл:
