2010-06-25
Итгэл Хүндэтгэл Хайр
Өглөө ажил дээрээ ирээд болкон дээрээ гараад аяга өтгөн байхуу уух зуураа нэг сайхан цээж дүүрэн амьсгаа аваад урагшаа Богд Хан уулаа, хойшоо хорооллын хавийн зам, машин, ажилруугаа эсвэл аль нэг тийшээ алхах хүмүүсийг харж хэсэгхэн зогслоо. Тээр дор жинхэнэ амьдрал өрнөж байнаа.  Ажлаа хийн бужигналдах зам засварын ажилчид, нааш цаашаа холхих хүмүүсийг хараад юу гэж бодогдсон гээч: Би нээрээ ганцаараа л энэ хорвоод амьдарч, сайхныг мэдэрч, биширдэггүйгээ гэнэтхэн санасан. Урлагийн хүмүүс эсвэл хэн нэгэн мэдрэмжтэй, боловсролтой хүмүүс л сайхныг мэдэрч таашаадаг гэж нэг сонин ойлголт байнаа даа. Тэдгээр засварын хар ажилчид өдөр шөнөгүй, нойр хоолгүй, халуун наранд шарагдан, хэдэн халтар төгрөгийн төлөө ийн ажиллана. Харин тэр хүмүүсийн амьдралын утга учир нь юунд байдаг бол гэж бодогдлоо. Хүний өмнөөс л анализ хийх санаатай. Гэвч тэд юуны ч төлөө амьдарч байсан хүн л болсон хойно ӨӨРСДИЙНХӨӨРӨӨ  л аз жаргалыг, гоо сайхныг мэдэрч, таашааж, биширч, гайхширч, дурлаж, хайрлаж, шунадаг байх даа гэж. Хэн ч бай бүгд л өөрийн гэсэн үнэлэмжтэй, мэдрэмжтэй. Ингээд бодохоор өөрийн эрхгүй тэр бүх хүмүүсийг тэврээд, хайрлаад, бүгдэд нь урамын сайхан үгсийг харамгүй хэлж, нэг өдөр ч гэсэн өөртөө, амьдралдаа итгэл дүүрэн ажиллах тэр урам зоригийг өгөх юмсан гэж. Яагаад ч юм баяр төрөөд байх чинь кккк. Яагаад зүгээр л хажуугаар өнгөрсөн нэгнийг хайрлаж урамын сайхан үгийг чин сэтгэлээсээ хэлж болохгүй гэж? Тэгвэл тэр нэгэн хүний амьдрал сайн талруугаа өөрчлөгдаж яаж ч дэвжих юм билээ, хэн мэдлээ. Ер нь эцэг эхийн, үр хүүхдийн, эх орны, янаг амрагийн тэр бүх ХАЙР хаанаас бий болдог вэ? юу гэж бодож байна? Энэ бүгд  ХҮНДЛЭЛЭЭС, хүндлэл нь ИТГЭЛээр дэвжиж ХАЙРыг төлүүлдэг байх. Харин тэр доор ажиллаж байгаа хүмүүс үүнийг ингэж ойлгож байгаа болов уу. Тэд бусдыгаа хэр хүндэлдэг бол, бусдын итгэлийг хэр дааж чаддаг бол? Ойлголгүй яахав дээ, тэд үүнийг сайна мэдэж байгаа. Гол нь тэр мэдэж, мэдэрч байгаагаа ил гаргах хэлбэр нь л минийхээс, чинийхээс, таныхаас арай өөр л байдаг байх. Ингэж бодоход ер нь муу хүн гэж байдаг юм уу? Хүн бол агуу том оршихуй, тэр аугаа хайрыг тээгч бурхан шүү дээ
Бичсэн: Zurai | цаг: 11:29 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax