2010-07-16
Таньдаа л үнсүүлмээр
Аав минь, өөрийгөө ч олигтой авч явж чадахгүй байгаа, арчаагүй, тэнэг охиноо уучлаарай. Яагаад ч юм бүх юм хэцүү санагдаад байна, зүгээр л эндээс яваад өгмөөр, бүүр холын хол яваад өгмөөр, зүгээр л амиа бодоод юу ч бодож санахгүй, чөлөөтэй баймаар байна.  Өнөөдөр дүү маань таны залуу насны золбоо, зорилго хайчцын бэ гэж байна. Нээрээ хайчсын бол оо. Надаа ер нь тийм юм байсын болуу?
Мэдкүмдаа .....
Ямар нэг юм буруугаар эргэх болгонд хэрвээ таныг байсан бол ....... гэж битүүхэн горьдож, шимширдэгийг та харин мэдэх үү. Охин нь зүгээр л энгэрт тань тэврүүлж, духандаа ганц удаа  ч атугай үнэрлүүлэх юмсан. 
Би одоо яаху, зүгээр л явчих уу, гэрээ орхиод зүгээр л яваад өгөх үү, хэлээд өгөөч. Ямар ч хэл сураггүй алга болчихий, яахудэ хэд хоног хайж, уйлалдана л биз. Тэгээд харин өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдээд, боловсруулаад, амьдралын бүрэн хүч, сэтгэлийн тэнхээтэй болсон хойноо хүрээл ирий. Болно биздээ. Охиныхоо төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа уур хүрч байна. Ядаж л хамтдаа бүтэн өдрийг өнгөрөөж, хамтдаа тоглож, идүүлж, унтуулж чадахгүй л байна.Тэхдээ энэ миний л амьдрал хойно доо. Энэ хариуцлагаа дааж л таараа чаднаа.

Таньдаа л нэг үнсүүлэхиймсандаа

Бичсэн: Zurai | цаг: 17:58 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax