Хүлээлт гэдэг жингүйдэл

Хүссэн ажилдаа орох гэж өдөр тоолон хүлээнэ
Үнэхээр муухай загналаа уучлаарай гээд учираа хэлж ойлголцохыг найзаасаа хүлээнэ
Намайг уучлаарай гээд эргээд ирэхийг чамаас би хүлээнэ
Хүлээх чинь их хэцүү юм байнаа
Хамгийн их шаналгаатай зовиуртай
Цаг хугацаа зогссон ч юм шиг.
Хичнээн өөрийгөө тайтгаруулж аргадлаа ч
Хэн хэнээс илүү чиний л дэргэд байхыг хүсч хүлээж байгаа болохоор.
Хүлээх гэдэг хоосон орон зайд хаа хүрхээ мэдэхгүй жингүйдэхтэй л адил юм
Сэтгэгдэл:
