Ичихээр шийдлээ

бичсэн: Zurai, 2012-08-28, 13:28
Зиаа байз төгсөөд бараг хэдэн жил болчихов доо, сүүлийнхийг нь /бараг л гурвын дунд явж байгаад төгсчихсөн болохоор/ тооцохгүйгээр бараг 6 жил гэдэг чинь, пээх бараг л 10 жил болох гэж байсан байна нтр. Ерөөсөө ажил төрөл, авгай хүүхэд энээ тэрээ тулга тойрсон асуудалтайгаа зууралдсаар байгаад толгой гэж олгой болчихсон байна шүү. Дээр нь сурч байсныгаа бодоход жаахан мартамхай болчихсон байдаг. Дээр нь элдэв янз юм бодож, өөрийгөө солиоруулж, бусдыг ч өөгшүүлж ч байх шиг. Мэдрэл мэдрэл юм яриал, бичээл хэхэ. 30 ч хүрээгүй байж тархины доройтолд орох гээд байна уу даа айн   , мэдэх ч юм алга б...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дуугүй байна гэдэг дорой гэсэн утга биш

бичсэн: Zurai, 2012-07-19, 15:01
Хүмүүс ямар нэг алдаа гаргасан эсвэл ямар нэг онцгүй үр дүн гарсан үйл явдлын төлөө яагаад заавал хэн нэгнийг, ямар нэг зүйлийг буруутгах ёстой юм бэ?

Тэр л тэгээд хэлчихсэн бол ... Ингэхэд л тэгчихсэн бол ... Тэрний л төлөө ... гэсэн хариултыг заавал тавих юм. Эцсийн эцэст э тэр боломж, тохиолыг бий болгосон чиний үг, үйлдэл буруутай гэж бодсоноос илүү амар байдаг юм болов уу?
 
За тийм ээ, би өөрөө харин энэ бичсэн шигээ байхыг хичээдэг. 

Тэгээд алдааг, бурууг эн түрүүнд өөрөөсөө харах нь сул тал, дорой үзэл гэж ойлгож огтоос нь ч болохгүй юм шиг санагдах. Хэрвээ ингээд өөрийн алдааг мэдээд, хар...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Bas l .....

бичсэн: Zurai, 2012-06-25, 12:05
Өөрийгөө таних, өөрийгөө мэдэх, өөрийгөө мэдрэх их хэцүү юм даа. Хажууд хэн нэг нь хэлж, зөвлөж, халамжилж, хайрлаж байгаа цагт өөрийгөө мэдэрнэ гэдэг огт худал юм байна. Ганцаардаж, бодож, эргэцүүлж, харьцуулж, бас ганцаардсаны эцэст ойлгодог юм болов уу. Магадгүй миний л бядуухан бодол л доо. 
Над шиг бодолоо хязгаарлаж чадахгүй хүнд бол хэцүү л юм. Сая хэд хоног хамаг анхаарал, бодол гурвын дунд төвлөрчихөөд яг галзуурах шахлаа. Болдог бол энэ муу тархийг ёстой сэрээдэж гаргаад, хэд хуваачмаар л санагдлаа. 
Огт өвчингүй атлаа галзууруултал өвсөх. 
Тэвчээр минь барагдах.

Сүүлийн 4 хоног охинтойг...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

texnologiin gaixamshig ntr

бичсэн: Zurai, 2012-06-06, 22:07
Texeer anx udaa utasnaasaa bichij uzjiina. Nad shg xocrogdson xun er n baidagguim bn. Bi l er n xamgiin suuld androidtoi utas barij bgaam bn xexe. Utasaan uxaal suujiina. Texeer durtai cagtaa bichix bolomjtoi ug. Xezee setgel xudulsun cagtaa. Sxn bnoo. Texnik xugjinu gj
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Аялгуу гэгч

бичсэн: Zurai, 2012-06-04, 13:52



Бага байхад зүүдэндээ нэг л аялгууг хэдэн удаа сонсож  билээ. Хэзээ ч, хаана ч сонсогдож байгаагүй тийм нэгэн аялгуу.  Өглөө нь сэрэхэд магадгүй диваажингаас ч юм уу, өөр нэг сайхан газраас дөнгөж ирсэн гийчин шиг санагдаж, мэдрэгддэг байж билээ. Гэхдээ энэ мэдрэмж хэдхэн хоромд л үргэлжилнэ.
Тийм дээ, хэн хүнгүй л сайхан аялгуунд дурладаг. 

Алгуу гэгч хүмүүний сэтгэлийг хөглөж, ухааруулж, баясгаж, тайтгаруулж, хайрлуулж, дурлуулж, амьдрал өөд тэмүүлүүлэх тэр нэгэн далдын хүч. 
...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эрт ч бай, орой ч бай

бичсэн: Zurai, 2012-06-04, 13:25
Хайрладаг, хүндэлдэг хүнээ гомдоочихгүй юмсан. Хэзээ нэгэн цагт түүний бодол санааг нь лавтай ойлгоод ирэх цагт, магадгүй түүнээс зам салж ч мэднэ.

Гэхдээ л тэр цагт, түүний мөн чанар,  надад тусалж, надтай чин сэтгэлээсээн харилцаж байсныг нь санаж, сэтгэлд минь үүрдийн хайртай хүн минь байлгах сэтгэлийн тэнхээтэй байх ёмсан. 

Эрт ч бай, орой ч бай хүндэлдэг хүмүүс ээ гомдоохгүй явах юмсан
...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

The big year

бичсэн: Zurai, 2012-05-18, 15:59
гээд миний хайртай жүжигчдийн нэг Жак блэкийн тоглосон киног сая үзлээ. Хүний амьдралын зорилго, сэтгэлийн гүн дэх хүсэл, мөрөөдөл гэгч чухам юу болох, амьдралын утга учир гэдэг хүн бүрийн хувьд өөр өөрийн хүрээнд л байдаг нэг тийм зүйл. 
Яахав, бас л нэг америк кино хэхэ, гэхдээ их утга учиртай сайхан кино байнөөө
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүндлэл

бичсэн: Zurai, 2012-05-08, 14:12
Одоо л бодоход сайн, сайхан амьдралын нэгэн гол хөшүүрэг нь Хүндлэл байж гэж. 
Эхнэр нь нөхөр өө, нөхөр нь эхнэрээ
Аав нь хүүгээ, хүү нь аавыгаа
Найзыгаа
Мэргэжил нэгтнээ
Гудамжинд явж байгаа ядарсан эмээг, нооройсон өвөөг
Гал голомтоо 
Төр улсаа
Эх нутаг аа
Эр хүнийг
Эмэгтэй хүнийг гээд л

Их л олон зүйл байна даа. Хараад байх нь ээ, бусдыг хүндэлж чаддаг хүн л өөрийгөө хүндлүүлж чаддаг юм байна. Ингээд өнөөх үг батлагдлаа гэж. 

Хүндэлж буй байдлаар нь тухайн хүний мөн чанарыг таньж болдог. В. И. Зурай

Бид ер нь их чөлөөтэй өссөн, хэтэрхий чөлөөт сэтгэлгээнд автсан, хэт орчин үежсэн, ёс жаншлыг хуучинсаг ү...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

The Help

бичсэн: Zurai, 2012-03-22, 21:16
гэдэг кино үзээд суужийна, хүмүүс нэгэндээ чин сэтгэлээсээ туслаж, хайрлах .... ...

Сүүлийн хэдэн сар толгой өндийх ч завдалгүй явлаа, асуудал, асуудал бас дахин асуудал. Нэгэнт гаргасан шийдвэрийг буцаах аргагүй, буцах эрхгүй. Энэ бол миний л итгэл үнэмшил, миний л амьдралын хэм. Гэсэн байтал би яагаад сэтгэл ханахгүй байна, яагаад тэмүүлэхгүй байна, амьдрал өөд. 
Өнөөдөр гэнэтхэн л ганцаардаж байгаагаа мэдэрлээ, гармаар санагдаад л байлаа. Тэгээд мессенжерт байгаа хүмүүсээс, утасныхаа жагсаалтаас хань болчих хүн хайлаа, нэг ч байсангүй. Ганцаараа жаал кино минохоноор өөрийгөө аргадаж суулаадаа...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүн яагаад ...

бичсэн: Zurai, 2012-03-13, 14:12

Хүн яагаад хараал хийлгэдэг юм бол?
Хүн яагаад архи ууж зүрхээ чангалдаг юм бол?
Хүн яагаад өнгөнд шунадаг юм бол?
Хүн яагаад диваажинг хүсч, тамаас айдаг юм бол?
Хүн яагаад худлаа ярьдаг юм бол?
Хүн яагаад хулгай хийдэг юм бол?
Хүн яагаад хүүхдээ хогийн пункерт хаядаг юм бол?
Хүн яагаад бусдыг зольдог юм бол?
Хүн яагаад бусдыг доромжилдог юм бол?
Хүн яагаад хүн алдаг юм бол?
Хүн яагаад хүнээ иддэг юм бол?
Хүн яагаад өвчилдөг юм бол?
Хүн яагаад үхлээс айдаг юм бол?


УЧИР НЬ ТЭД МАХАН ТОЛГОЙНДОО ХАЙРТАЙ АМЬТАС БОЛООД Л ТЭР

...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих