Итгэл Хүндэтгэл Хайр
бичсэн: Zurai, 2010-06-25, 11:29
Өглөө ажил дээрээ ирээд болкон дээрээ гараад аяга өтгөн байхуу уух зуураа нэг сайхан цээж дүүрэн амьсгаа аваад урагшаа Богд Хан уулаа, хойшоо хорооллын хавийн зам, машин, ажилруугаа эсвэл аль нэг тийшээ алхах хүмүүсийг харж хэсэгхэн зогслоо. Тээр дор жинхэнэ амьдрал өрнөж байнаа. Ажлаа хийн бужигналдах зам засварын ажилчид, нааш цаашаа холхих хүмүүсийг хараад юу гэж бодогдсон гээч: Би нээрээ ганцаараа л энэ хорвоод амьдарч, сайхныг мэдэрч, биширдэггүйгээ гэнэтхэн санасан. Урлагийн хүмүүс эсвэл хэн нэгэн мэдрэмжтэй, боловсролтой хүмүүс л сайхныг мэдэрч таашаадаг гэж нэг сонин ойлголт байнаа да...
. Намбагүй байна гээд ямар ууж идээд, шоудаад явахын ч нэр биш. Зүгээр л тэр улс төр, нийгэм нөхөр нтрээс өөрсдийгөө жоохон ч гэсэн чөлөөлмөөр юм, би ч гэсэн яг одоо өөрийгөө free болголоо. Найз нарыгаа уруу татнаа яадын. Зайсан гардаг ч юм билүү, бүүр хөдөө явчих уу.....?